Оросыг тогтоон барих зорилгоор цогц арга хэмжээнүүдийг баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /TASS/.
Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн гишүүн
улсуудын Батлан хамгаалахын сайд нар Брюссель хотод өнгөрсөн лхагва гарагт
болсон уулзалтын үеэр Оросыг тогтоон барих зорилгоор авах цэргийн багц арга
хэмжээнүүдийг баталжээ. Энэхүү арга хэмжээ нь Дунд болон ойрын зайн тусгалтай
пуужингуудыг устгах тухай гэрээний үйлчлэл зогссоны дараа буюу ирэх 8 дугаар
сарын 2-нд идэвхжиж эхлэх аж.
Уулзалтын дүнд болсон хэвлэлийн бага хурлын үеэр НАТО-гийн Ерөнхий нарийн
бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдэхдээ “НАТО тагнуулын үйл ажиллагааг
идэвхжүүлж, цэргийн сургуулийн тоог нэмэгдүүлэх, Агаарын довтолгооноос
эсэргүүцэх хамгаалах систем болон Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах
системийг хөгжүүлэх, энгийн зэвсэглэлийг сайжруулахаа амласан” гэжээ.
Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс АНУ
дангаар гарсны бүх хариуцлагыг Столтенберг дахин Оросын эрх баригчдад тохжээ. АНУ-ын Ерөнхийлөгч
Барак Обамагийн Засаг захиргааны үеэс л Орос энэ гэрээг зөрчиж байсан хэмээн
тэрбээр мэдэгдсэн байна.