Си Жиньпин Осака хотод хүрэлцэн иржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ОСАКА. /TASS/.
Энэ сарын 28-29-нд болох “Их-20” бүлгийн дээд хэмжээний
уулзалтад оролцохоор БНХАУ-ын дарга Си Жиньпин Японы Осака хотод хүрэлцэн
иржээ.
Осака хотод БНХАУ-ын дарга хэд хэдэн удаа хоёр талт уулзалт хийж, тэр
дундаа Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нартай
уулзах юм. АНУ, Хятадын удирдагчид яриа хэлэлцээ хийх үеэрээ худалдааны
маргаантай холбоотой асуудалд гол анхаарлаа хандуулна.
Осака хотод болох уулзалтад бэлтгэх хүрээнд АНУ-ын Худалдааны төлөөлөгч
Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучин, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Шадар
сайд Лю Хэ нар зөвөлгөөн хийхээр төлөвлөж байгаа аж. Си Жиньпин, Д.Трамп нарын
уулзалт хоёр улсын харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэхэд тус болно гэж үзэж
байгаагаа БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.
“Орос-Энэтхэг-Хятад” уулзалтын
хүрээнд БНХАУ-ын дарга мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн
Ерөнхий сайд Нарендра Мод нартай уулзаж, БРИКС-ийн гишүүн орнуудын удирдагчдын
уулзалтад оролцох юм.