Папуа-Шинэ Гвинейд оргилсон галт уулын бүсээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлж дуусжээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2019-06-27 14:42:36

ПОРТ-МОРСБИ. /Xinhua/. Папуа-Шинэ Гвинейн эрх баригчид тус улсын зүүн нутагт оршдог Улавун галт уулын бүсээс 5000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж дуусжээ.


“Тээврийн хэрэгсэл хангалтгүй байсны улмаас нүүлгэн шилжүүлэх ажил удааширлаа. Хүмүүс одоо аюулгүй байгаа ч хоол хүнс, ундны усаар хангах хэрэгтэй байна” гэж аврах ажиллагаанд оролцогчид мэдээлсэн байна.


Улавун галт уул зургадугаар сарын 26-ны өглөө оргилж эхэлжээ. Галт уулын үнс нурам агаар мандалд 13 км-ын өндөрт цацагдсан байна. Папуа-Шинэ Гвинейн зүүн нутагт агаарын харилцааг зогсоожээ.


Холбоотой мэдээ