Австрали оюутан БНАСАУ-д баривчлагдсан байж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-28 12:38:28

КАНБЕРРА. /BBC/. БНАСАУ-ын нийслэл Пёньян хотод сурдаг 29 настай Австрали улсын иргэн Алек Сигли гэгч өнгөрөгч мягмар гарагаас хойш гэр бүлийнхэнтэйгээ холбоогүй болжээ. Түүнийг Пёньян хотод баривчлагдсан байж магадгүй үзэж байна. 


Австралийн албаны хүмүүс Алек Сиглийн нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байгаа гэж түүний гэр бүлийнхэн мэдэгдэв. Харин Австралийн Засгийн газар уг асуудлыг "ноцтой нөхцөл байдал" гэж үзэж байна.


"Алек Сигли Умард Солонгост баривчлагдсан эсэх нь тодорхойгүй байна. Тэрбээр мягмар гарагаас хойш холбоогүй болсон бөгөөд ийм асуудал өмнө нь гарч байгаагүй" гэж түүний гэр бүлийнхэн пүрэв гарагт мэдэгдэв.

Холбоотой мэдээ