Ижил хүйстэн амьтад ч гэсэн "Бахархлын сар"-ыг тэмдэглэх эрхтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-28 13:12:27

ЛОНДОН. /CNN/. Лондон хотын "The ZSL" амьтны хүрээлэнгийн ажилтнууд РонниеРеггие гэх ижил хүйстэн оцон шувуудад зориулж ирэх сарын 5-нд "Бахархлын сар" арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.


"Бахархлын сар"-ыг дэлхий дахинд харилцан адилгүй өдөр тэмдэглэж, ЛГБТ хүмүүсийн эрхийг дэмжин тэмцдэг билээ. Харин энэ хоёр оцон шувуунд зориулсан арга хэмжээний хүрээнд хүрэлцэн ирсэн үзэгчдэд амьтдын хүйс, ижил хүйстэн амьтад болон амьтдын хээлтүүлгийн талаар мэдээлэл өгөх ажээ. 


Үүний зэрэгцээ ажилтнууд РонниеРеггие хоёр оцон шувууны амьдарч буй үүрэнд нь "зарим оцон шувууд ижил хүйстэн байдаг. Үүнийг хүлээн зөвшөөр" гэсэн тусгай самбар байрлуулах ажээ. Уг самбар дээр бичсэн "Үүнийг хүлээн зөвшөөр" гэдэг нь ЛГБТ хүмүүсийг гадуурхан дээрэлхэхийн эсрэг "Stonewall" бослогын уриа юм.


РонниеРеггие нар 2014 оноос хамт амьдрах болсон тухай мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан бөгөөд жилийн дараа хосууд өөр хосын голсон өндгийг дарж, эцэг эхийн үүрэг гүйцэтгэжээ.


Тус амьтны хүрээлэнд 93 оцон шувуу байдгаас РонниеРеггие хоёр нь тус амьтны хүрээлэн дэх цорын ганц ижил хүйстэн хос биш юм гэж амьтны хүрээлэнгээс мэдэгдэв.

Холбоотой мэдээ