Европын наадамд Оросын баг тамирчид медалийн тоогоор тэргүүлсэн хэвээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-28 14:35:47

МОСКВА. /Аиф/. Европын наадмын 6 дахь өдрийн дараах байдлаар ОХУ-ын баг тамирчид медалийн тоогоор тэргүүлсэн хэвээр байна.


Өнгөрсөн пүрэв гарагт Оросын баг тамирчид 4 алт, 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ. Минск хотод болж буй тэмцээний 6 дахь өдөр тамирчид 24 багц медалийн төлөө өрсөлджээ.


Одоогоор ОХУ-ын баг тамирчид 32 алт, 16 мөнгө, 24 хүрэл медальтайгаар жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байгаа бол Беларусийн тамирчид нийт 19 алт, 13 мөнгө, 26 хүрэл авч медалийн тоогоор хоёрдугаарт жагсаж байгаа аж.


Минск хотод болж буй Европын наадам энэ сарын 30-нд өндөрлөх юм. 

Холбоотой мэдээ