“Торгоны зам 2019” Олон улсын авто ралли уралдааны бэлтгэл ажилтай танилцана

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-06-28 17:02:50
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Торгоны зам 2019” Олон улсын авто ралли уралдааны тамирчид долоодугаар сарын 10-11-нд Дундговь аймагт буудаллахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуунаар ахлуулсан аймгийн ажлын хэсгийг байгуулаад байна.  

Авто ралли уралдаан мотоцикл, автомашин /ачааны машин/ гэсэн төрлөөр болох бөгөөд ОХУ-ын Иркутск хотоос гараагаа эхэлж, Монголын нутгаар дайран өнгөрөхдөө долоодугаар сарын 10-нд Төв аймгаас гарч, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Гурвансайхан сумын нутгаар яваад тухайн өдрийнхөө орой аймгийн төвд ирж буудаллан 11-ний өдөр Өмнөговь аймаг руу гарах ажээ.

Тиймээс 43 орны тамирчдыг хүлээн авах, буудаллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хоол хүнсийг зохицуулах гээд маш олон ажлыг хийх, хангах шаардлага байгаа. Тиймээс тамирчдыг хүлээн авах бэлтгэл ажил, замын нөхцөл байдалтай танилцаж, мэдээлэл өгөхөөр Олон улсын авто ралли уралдааныг Монгол Улсад зохион байгуулах ажлын хэсэг маргааш буюу зургаадугаар сарын 29-ний өдөр Дундговь аймагт ажиллана хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээллээ

Холбоотой мэдээ