Канад нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-01 12:25:37
Yesukheitumur Tumurbaatar

ОТТАВА. /BBC/. Далайн хог хаягдлыг бууруулах зорилгоор 2021 оноос эхлэн нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг хориглох шийдвэр гаргалаа гэж Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдэв.


Европын Холбоо болон бусад орон өнгөрсөн онд ийм төрлийн санаачилгыг баталсан юм. Харин Канадын хувьд энэхүү арга хэмжээний хүрээнд хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа явуулдаг компаниудыг хог хаягдалдаа анхаарал хандуулж, хариуцлага ногдуулахын тулд тэдэнд зориулсан "зорилт" бий болгох ажээ. Одоогоор тус улс нийт хуванцар хог хаягдлынхаа 10 хувийг дахин боловсруулдаг байна.


Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдэлдээ, “хуванцар хог хаягдлын асуудал нь дэлхий нийтэд тулгамдсан сорилт юм” гэж дурджээ.


НҮБ-аас тавдугаар сард мэдээлснээр, загас, далайн яст мэлхий, халим зэрэг зэрлэг ан амьтад болон тэдгээрийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа хуванцар хог хаягдлыг бууруулах санаачилгад 180 гаруй орон нэгдээд байгаа аж.

Холбоотой мэдээ