"Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-04-01 16:39:45

Төрийн шагналт, ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн хөгжим, Д.Нацагдоржийн цомнол "Учиртай гурван толгой" дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдаан өчигдөр өндөрлөлөө.

Уралдааныг Төв аймгийн ЗДТГ, Монголын Урлагын ажилтын холбоо хамтран зохион байгуулсан юм. Нийт 60 гаруй уран бүтээлч оролцсоноос нэг дүрд тэргүүн болон дэд байрыг шалгаруулав.  

Юндэнд УДБЭТ-ын дуучин Э.Бумхүү, Б.Жавхлантөгс, Нансалмаад УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Энхнаран, Дорнод аймгийн хөгжимт драмын гоцлол дуучин О.Оюунцэцэг, Хоролмаад ОХУ-ын Буриад улсын дуучин С.Батчимэг, СУИС-ийн оюутан Ц.Шинэбаяр, Балганд УДБЭТ-ын дуучин О.Хүрэлбаатар, С.Бат-Эрдэнэ нар шалгарлаа.

Өнөөдөр тэд Төв аймгийн “Монгол туургатан” хөгжимт драмын теарт тоглох аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ