Улаан мах эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-02 10:58:15
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /CNN/. Утсан гахайн мах болон зайдас зэрэг улаан махыг их хэмжээгээр хэрэглэх нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тухай баримт нотолгоонууд нэмэгдсээр байна.


Сүүлд хийсэн шинэхэн судалгаагаар, улаан мах хэт их хэрэглэх нь үхэлд хүргэх магадлалыг 10 хувиар нэмэгдүүлдэг байна. Мөн махнаас авах уургийг өөр бусад эх үүсвэрээр орлуулснаар илүү урт насалдаг болох нь судалгаагаар батлагджээ.


Харвардын их сургуулийн доктор Френк Хугийн хэлснээр, улаан махнаас авдаг уургийг самар, үр тариа, төрөл бүрийн ногоо, загас, шувууны махнаас авч болох бөгөөд ингэснээр эрт нас барах эрсдэлийг буруулдаг байна.


1986-2010 оны хооронд АНУ-д явуулсан энэхүү судалгаанд 53553 эмэгтэй, 27916 эрэгтэйг оролцуулж, тэдний хооллолтын дэглэм, нас барах эрсдэл зэрэг мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ.

Холбоотой мэдээ