Швейцарын хөл бөмбөгийн тамирчин нууранд живжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamdavaa@montsame.gov.mn
2019-07-02 11:42:43

РОМ. /CNN/. Швейцарын хөл бөмбөгийн эмэгтэй тамирчин Флорижана Исмаили Италийн хойд нутгийн "Комо" нууранд живж, сураггүй болжээ. Түүнийг эрэн хайх ажиллагааг явуулж байна гэж Италийн албаны хүмүүс мэдэгдлээ.


"BSC Young Boys" багийн довтлогч 24 настай Исмаили нь өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт сураггүй болсон гэж Швейцарын уг клубээс мэдэгджээ.


Орон нутгийн гал сөнөөх албаны хэвлэлийн төлөөлөгч, "өнгөрсөн ням гарагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд ажиллагаанд 200 метрийн гүнд шумбах чадвартай шумбагчийг ашиглаж байгаа. Мөн 50 метр хүртэлх гүнд шумбах боломжтой шумбагч нар ажиллагаанд оролцож байгаа" гэж мэдэгдэв. 


Исмаили нь хөл бөмбөгийн "BSC Young Boys" клубт 2011 оноос хойш тоглосон байна. Тэрбээр өмнө нь Швейцарын "FC Walperswil" клуб болон улсынхаа үндэсний эмэгтэй шигшээ багт тоглож байжээ.

Холбоотой мэдээ