БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг байгуулагдсаны 22 жилийн ой тохиожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamdavaa@montsame.gov.mn
2019-07-02 13:08:51

ХОНКОНГ. /Xinhua/. БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконг байгуулагдсаны 22 жилийн ойг тохиолдуулан тус хотын 5 мянга орчим иргэн "Викториапаркад цуглан "Би Хонконгд хайртай" гэсэн үг бүтээжээ.


Хөл бөмбөгийн талбай дээр цугласан иргэд улаан, цагаан өнгийн малгай өмсөж уг үгийг бүтээсэн бөгөөд улаан өнгийн малгайтай иргэд "Зүрх" үүсгэн зогсжээ. Мөн иргэд баяр баяслаа илэрхийлж, дуулж хөөрөлдсөн байна.


Хонконг нь 1997 оны долдугаар сарын 1-нд Хятадын талд шилжүүлэгдэх хүртлээ Их Британийн засаг захиргаан дор байсан юм.

Холбоотой мэдээ