“Galaxy Note 10”-ыг ирэх сард Нью-Йоркт танилцуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНСӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “Samsung” компани “Galaxy Note”
цувралын ээлжит шинэ загвараа ирэх наймдугаар
сарын 7-нд АНУ-ын Нью-Йорк муж улсад зохион байгуулах арга хэмжээний үеэр танилцуулна гэж мягмар гарагт
мэдэгджээ.
Дэлхийн хэвлэл
мэдээллийн хэрэгслүүд болон түншүүдийгээ урьсан зурагт хуудсанд “Note 10” гар утасны ухаалаг үзэг /S pen/ болон камерын хэсгийг
үзүүлсэн байжээ.
“Galaxy
Note 10” ухаалаг гар утас хэмжээний
хувьд 6.4 болон 6.8 инч гэсэн хоёр төрлийн сонголттой, 1.2-1.4
сая орчим вонын үнэтэйгээр худалдаанд гарах төлөвтэй байна гэж эх сурвалжууд
мэдээлжээ. Харин “Samsung”
компанийн хувьд энэ талаар мэдээлэл өгөөгүй байна.