Беверли Хиллз хотод тамхи худалдаалахыг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-04 11:05:02
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /Fox-News/. АНУ-ын Калифорни муж улсын Беверли Хиллз хот тамхины худалдааг хориглосон дэлхийн анхны хот болжээ.


Энгийн тамхи, электрон тамхи, янжуур болон тамхины бусад бүх төрлийг 2021 оноос хориглох шийдвэрийг Беверли-Хиллз хотын захиргаа санал нэгтэйгээр баталжээ. Ингэснээр тус хот тамхи худалдан борлуулахыг хориглосон дэлхийн анхны хотоор нэрлэгдэж байна.


Уг хоригт авто хий түгээгүүр, эмийн сан, жижиг дэлгүүр болон хүнсний бүх мухлаг багтаж байгаа юм. Харин Лос-Анжелес хотын захын тансаг зэрэглэлийн амралтын газрууд болон зочид буудлуудыг уг хоригоос чөлөөлж, аялагч, жуулчдад тамхи худалдан борлуулахыг зөвшөөрсөн аж.

Холбоотой мэдээ