Хятадаас Венесуэл рүү 2000 автобус илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАРАКАС. /NHK/. Хятад улсаас илгээх 2000 автобус нийтийн тээврийн
үйлчилгээг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулна гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас
Мадуро мэдэгджээ.
Өмнөд Америкийн тус улсад эдийн засгийн хямрал улам гүнзгийрсээр байгаа бөгөөд цахилгаан хангамжийн улмаас галт тэрэгний үйлчилгээ зогсож, хийн хомсдол үүссэнээс үүдэн машин барихад хүндрэл учирчээ. АНУ хамгийн сүүлд Н.Мадурогийн хүүгийн эсрэг хориг арга хэмжээ авсан бол Хятад, Орос Венесуэлийн Ерөнхийлөгчийг дэмжсэн хэвээр байна.
Н.Мадуро Хятадын тусламжийн талаар олон нийтэд мэдээлж буй нь дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орны дэмжлэгийг авч байгаагаа харуулах зорилготой байж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна. НҮБ-ын мэдээлснээр, Венесуэлд улс төрийн үймээн эхэлснээс хойш тус улсын дөрвөн сая иргэн дүрвэжээ.