Онцгой байдлын алба хаагчид 842 хүний амийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-07-04 15:07:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд он гарсаар эхний 6 сард нийт 2957 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэнээс 112 хүн амь насаа алдаж, 38 хүн гэмтэж бэртэн, 24.763 толгой мал, амьтан хорогдож, 6.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.


Энэхүү аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 842 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 35.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.  Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас нэг тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан эд хөрөнгө 9.3 тэрбум төгрөгөөр өсжээ.

 Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 89 хувь буюу 2634 нь гал түймэр, 6 хувь буюу 71 нь хүний буруутай үйл ажиллагаанаас, 3 хувь буюу 87 нь биологийн гаралтай үйл ажиллагаанаас, 2 хувь буюу 56 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл тус тус эзэлжээ. 

Холбоотой мэдээ