ӨНӨӨДӨР: Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын менежментийг эхлүүлнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-07-05 07:41:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 05-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт МУИС-ийн Номын санд "Монгол, Солонгосын харилцааны түүх ба Зүүн хойд Азийн хамтын ажиллагаа" хурал болно.

09.00 цагт ШУА-ийн байранд “Монгол дархны урлаг, түүх, орчин үе” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 98119897

09.00 цагт Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлын авто замын нээлтийн ёслолыг сурвалжлах сэтгүүлчдийн нэгдсэн унаа Соёлын төв өргөөнөөс хөдөлнө. Замын нээлт 10.00 цагт болно.

09.00 цагт Хангарди ордонд Нийслэлийн байгаль орчны газраас Хан-Уул дүүрэг дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.

09.00 цагт Сангийн яаманд Үндэсний төв архивын өв хадгалах, сэлбэх, сэргээх, цахимд шилжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах гэрээнд гарын үсэг зурна.

11.00 цагт “Мишээл Экспо” төвд Үндэсний их баяр наадмыг угтсан “Бүтээлч Монгол 2019” үзэсгэлэн, худалдаа эхэлнэ.

11.00 цагт Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил”-ийн хүрээнд тус дүүргээс зохион байгуулж буй 6 аяны эхний хагас жилийн ажлын тайлангийн хурал болно. Утас: 96646863, 99767480

11.00 цагт Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд тус буудлын менежментийг эхлүүлэх ёслол болно.

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” судалгааны тайланг танилцуулна.

11.30 цагт Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэд байрлах “Үндэсний оношилгоо эмчилгээний төв”-ийн нээлтийн ёслол болно. Утас: 99179899, 86885060

14.00 цагт Монголбанкнаас өөрийн байрандаа 2019 оны эхний хагас жилд өрнүүлсэн 19 ажлаа танилцуулна. Утас: 88118801

Төрийн ордонд

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойн баярын хурал болно. Утас: 80077114

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Хүнсчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.30 цагт Улсаа аврах үндэсний хөдөлгөөн" ба "Тэргүүн уулын төлөө" ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 90092517

Холбоотой мэдээ