Египет, АНУ-ын Ерөнхийлөгч нар Ливи, Суданы асуудлыг утсаар хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-07-05 14:23:47

МОСКВА. /TASS/. Египетийн төрийн тэргүүн Абдель Фаттах ас-Сиси, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар пүрэв гарагт утсаар ярих үеэрээ Ливи болон Суданы байдлыг хэлэлцлээ гэж "Аль-Яум ас-Сабиа" цахим хуудас мэдээлжээ.


Тус цахим хуудсанд мэдээлснээр, Египетийн эрх баригчид “Ливийн эв нэгдэл, тогтвортой, аюулгүй байдлыг хангахыг”, мөн терроризм болон зэвсэгт бүлэглэлүүдтэй тэмцэх ажиллагаанд “Ливийн үндэсний армийг” дэмжиж буйг мэдэгдсэн байна. Харин Трамп бүс нутгийн аюулгүй байдалд аюул учруулж байгаа Ливийн хямралыг зохицуулах нь зайлшгүй чухал бөгөөд энэ асуудлыг шийдэхэд хамтарсан хүчин чармайлт гаргах шаардлагатай гэдгийг цохон тэмдэглэжээ.


Хоёр орны удирдагчид мөн Суданы байдалд анхаарлаа хандуулжээ. Египет улс "Суданы ард түмний сонголт, хүсэл эрмэлзлийг дэмжиж байгаа" бөгөөд энэ улсын тусгаар тогтнолыг хүндэтгэхийн сацуу дотоод хэрэгт нь хөндлөнгөөс үл оролцох зарчмыг баримталж байна гэж ас-Сиси мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ