Туульч Э.Баатаржавыг Соёлын элчээр томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-07-05 14:59:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг туульч, хуурч, хөөмийч Э.Баатаржавт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өглөө.


Туульч Э.Баатаржав Монголын соёлын өвийг өвлөн тээгч бөгөөд 1995 оноос “Шанхайн эртний Ази”, “Хоолойн дуу хөөмийн олон улсын наадам”, “Бад Эзинерийн фестиваль” зэрэг олон улсын наадамд амжилттай оролцож ирсэн.

Мөн АНУ-ын Веслианы их сургууль, Станфорд, Харвард зэрэг томоохон их сургуулиудад хөөмий, цуурын урлагийн талаар лекц уншиж, Монголын өв соёлыг сурталчлан таниулах цаашлаад ЮНЕСКО-гийн соёлын өвд язгуур өвийн талаас баримтжуулан бүртгүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч юм.

Холбоотой мэдээ