Агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийг оролцоог чухалчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-07-11 00:10:29
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт НҮБ-ын Хүүхдийн сан, Щвейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Эх хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төсөл хэрэгжиж буй. Төслийн хүрээнд гэр хорооллын өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй шийдлийг нэвтрүүлэх ажлыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Баянхонгор сумын 100 гаруй иргэнийг автобустай аялал, сургалтад хамруулжээ.
Сургалтыг нээж Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ж.Мөнхсоёл хэлсэн үгэндээ, "Аймгийн төвийн агаар, хөрсний бохирдлыг бууруулахад төр иргэний хамтын оролцоо чухал үүрэгтэй учир иргэн бүрийг идэвх, санаачилгатай оролцож, сургалтаас олж авсан мэдлэг, мэдээллийг бодит амьдралдаа тусган хэрэгжүүлж, утааг бууруулахад хувь нэмрээ оруулаарай" гэдгийг онцолж байв. Мөн агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн хандлага, төлөвшил, ухамсар чухал болохыг дахин сануулж байсан.
Иргэдийг сургалтад хамруулснаар утааг бууруулахад тэдгээрийн оролцоог нэмэгдүүлэх, агаарын бохирдлын өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулах, гэрээ хэрхэн дулаалах талаарх мэдээлэл хүргэх, гэр байшин дулаалгын боломжит материалууд, дулаан алдагдлыг бууруулахад байгаль орчинд болон өрхөд гарах нийгэм эдийн засгийн эерэг нөлөөлөл, түүхий нүүрснээс ялгарч буй хорт бодис, түүний найрлагууд зэрэг сэдвээр мэргэжлийн байгууллагууд хамтран сургалт мэдээллийг бодит байдалтай танилцуулсан байна.
Холбоотой мэдээ