Бич жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-07-06 08:36:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 6. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын 4. Санчир гараг. Их морь одтой, гурван хөх мэнгэтэй, хөх луу өдөр. 

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Гал 

Өдрийн наран 5 цаг 4 минутад мандан, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал бие эрхтний хүч сайжирна хэмээжээ. 

Холбоотой мэдээ