Улаанбаатарт өдөртөө 23-25 хэм дулаан

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-07-07 08:40:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


 2019 оны 7 дугаар сарын 7-ны 8 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 23-25 градус дулаан байна.

Холбоотой мэдээ