БНМАУ-ын баатар Самдангийн Төмөрбаатарын гэрэлт хөшөө сүндэрлэв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-07-08 11:05:20
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургууль нь БНМАУ-ын баатар Самдангийн Төмөрбаатарын нэрэмжит юм. Энэ сарын 7-ны билэгт сайн өдөр тус сургуулийн хичээлийн байрны өмнөх талбайд С.Төмөрбаатар агсны үр хүүхдүүд болон төрөл төрөгсөд, нутгийн зон олон түүний гэрэлт хөшөөг суурилууллаа.
С.Төмөрбаатар агсан Өлзийт сумын уугуул бөгөөд 1935 онд цэргийн албанд явж, Халх голын 24 дүгээр отрядад заставын даргаар ажиллаж байжээ.
1938-1939 онд тус заставынхан 38 удаа, С.Төмөрбаатар баатар нийтдээ 61 удаагийн том жижиг байлдаанд оролцож, эх орноо эрэлхэгээр хамгаалж явсан зоригт дайчин юм. Төр засгаас тулалдааны талбарт байгуулсан ялалтыг нь үнэлж, 24 дүгээр заставыг Цэргийн гавьяаны одонгоор, заставын даргыг Байлдааны гавьяаны улаан тугийн одон болон БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.
Холбоотой мэдээ