Он гарсаар Орхон аймагт 300 гаруй иргэн байнгын болон түр ажлын байртай болжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-07-08 16:05:00
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ХАБЭА-н зөвлөл хуралдаж 2019 оны ажлын төлөвлөгөөний явцыг хэлэлцлээ. Хурлаар ХХҮХ-ийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн санхүүжилт болон хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцлоо.

Тухайлбал, аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Эрдэнэтчүүд, эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн хүрээнд 135 иргэн байнгын, 182 иргэн түр ажлын байртай болжээ. Мөн 299 иргэн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр дэмжлэг, санхүүжилт, үйлчилгээ авсан байна.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 51 иргэн 250 сая, 10 малчин 50 сая, хөгжлийн бэрхшээлтэй 9 иргэн 42 сая, 10 ахмад 27 сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлтэйгээр санхүүгийн дэмжлэг авчээ.

     

 

Холбоотой мэдээ