“The Hu” хамтлагийг "Хангарди" одонгоор шагналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-07-08 15:06:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Рок, поп урлагийн ертөнцөд “Хүннү рок” гэх шинэ урсгалаар уран бүтээл туурвиж, дэлхий дахинаа олон сая сонсогч, дэмжигчтэй болсон “The Hu” хамтлагийг өнөөдөр  нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор шагналаа.


Хотын Захирагч С.Амарсайхан “ “The Hu” хамтлаг нь эх орондоо төдийгүй олон улсад урлагийн шинэ урсгалыг бий болгож, дэлхий нийтийг нэгэн цагт байлдан дагуулж байсан олон зууны түүхтэй эх орныхоо түүхийг үндэсний соёл урлагаар сурталчлан таниулж байгаад dаяртай байна. Энэ гавьяа зүтгэлийг нь бид өндрөөр үнэлж өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”-оор шагнаж, цаашдын урлагийн замд нь улам их амжилт хүсч байна” хэмээлээ.

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондогийн 2016 онд хэсэг залуусын хамт үүсгэн байгуулж, 2018 онд албан ёсоор "Yu ve Yu ve Yu" нэртэй анхны уран бүтээлээ цацаж байсан “The Hu” хамтлаг саяхан Европын 13 орноор аялан тоглолтоо хийгээд ирсэн юм. Тус хамтлагийн продюсер Б.Дашдондог “Хүннү рок” хэмээх шинэ урсгалаар тоглодог анхны рок хамтлаг үүсгэн байгуулах санааг 2012 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Тус хамтлагийн уран бүтээлийг олон улс өндрөөр үнэлсэн. Харин өнөөдөр нийслэлээс өндөр үнэлж "Хангарди" дээд шагналаа олгосонд хамтлагийн хамт олон баярлаж байна" гhtbtty Гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог шагнал гардуулах үеэр хэллээ.

Холбоотой мэдээ