Театр үйл ажиллагаагаа сурталчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-08 16:19:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театр өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлах өдөрлөгийг өнөөдөр Өлгий хотод зохион байгуулж байна.

"Бид иргэдэд уран бүтээл туурвих явц, театрын ангиудын үйл ажиллагааны онцлогийг ойлгуулах, тус аймагт зочилж байгаа гадаад, дотоодын зочдод урлаг, соёлоо сурталчлах зорилгоор театрын гадна өдөрлөг хийж байна. Монгол Улсын Засгийн газраас ард иргэдийг соён гэгээрүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэхийг соёл, урлагийн байгууллагуудад чиглэл болгоод байгаа. Энэ хүрээнд урлагийн тоглолт үзүүлэхээс гадна монгол, казах, дэлхийн сонгодог хөгжим, хөгжмийн зэмсэг, бүтээлүүдийн түүх, үүсэл гарал, урлагийн мэргэжлүүдийн талаар мэдээлэл өгнө" хэмээн тус байгууллагын дарга Б.Асылбек хэллээ.

Өдөрлөгийн үеэр театрын дуучид болон үндэсний найрал хөгжимчид иргэдэд сонгодог бүтээлүүдээр ая дууны мэндчилгээ дэвшүүлж байна. 

Холбоотой мэдээ