Цөмийн гэрээний үүрэг амлалтаа биелүүлэхийг Иранд уриалжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-07-09 09:23:24

БРЮССЕЛЬ. /Euro News/. Иран улс уран баяжуулах түвшнээ өсгөх шийдвэр гаргасантай холбогдуулан 2015 онд байгуулсан цөмийн гэрээний үүрэг амлалтаа биелүүлэхийг Европын Холбоо /ЕХтус улсад уриалжээ.


Иран цөмийн зэвсэг хөгжүүлэх ажлаа түргэвчилж болзошгүй хэмээн ЕХ-ны удирдагчид үзэж байгаа бөгөөд ЕХ-ны хэвлэлийн төлөөлөгч Майя Кошиянчич хэлэхдээ, бид Ираны сүүлд гаргасан шийдвэрийн талаар ихээхэн санаа зовниж байна гэжээ. 


“Өнгөрсөн онд Иран улсын эсрэг АНУ дахин хориг арга хэмжээ авсны хариуд энэхүү шийдвэрийг гаргасан” гэж Ираны эрх баригчид мэдээлсэн юм. Мөн Европын орнуудыг цөмийн гэрээний үүрэг амлалтаа биелүүлээгүй хэмээн буруутгажээ. Үүний зэрэгцээ цөмийн гэрээнд заасны дагуу эерэг үр дагаврууд гарахгүй бол 60 хоног тутам өгсөн үүрэг амлалтаасаа буцна гэж мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ