“TikTok” хавсралтыг өнгөрсөн онд 663 сая удаа татжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-09 13:30:05
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /CGTN/. Хятадын "Douyin" хавсралтын олон улсын хувилбар болох "TikTok" хавсралт гараад хоёрхон жил болж байгаа хэдий ч дэлхий дахинд олон сая хэрэглэгчтэй болж, гадаадын зах зээлд амжилттай нэвтэрсээр байна.


Дүрс бичлэг хийж, янзалж, бусадтай хуваалцах боломжийг олгодог “TikTok” хавсралтыг өнгөрсөн онд дэлхий даяар 663 сая удаа татсан байна. Харин үүнээс өмнө гарсан Facebook” хавсралтыг өнгөрсөн онд 711 сая удаа, “Instagram” хавсралтыг 444 сая удаа татсан байна гэж зах зээлийн судалгааны “Sensor Tower” байгууллага мэдээлжээ.


Бээжинд төвтэй “ByteDance” технологийн фирмийн эзэмшдэг “TikTok” хавсралт АНУ-д 100 орчим сая, Энэтхэгт 250 сая орчим хэрэглэгчтэй боловч технологийн хамгийн том зах зээлтэй дээрх гурван улсын зохицуулагчдын зүгээс ирж буй саад бэрхшээлүүдтэй нүүр тулгарч байна. Тэдгээрийн нэг нь, хүүхдүүдийн хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан хэргээр АНУ-ын эрх баригчид "TikTok" хавсралтад 5.7 сая ам.долларын торгууль оноожээ.


Холбооны улсын худалдааны комиссын дарга Жо Саймонс мэдэгдсэнээр, “TikTok” хавсралтыг олон хүүхэд ашигладаг гэдгийг операторууд мэдэж байгаа. Гэхдээ тэд 13 наснаас доош насны хүүхдийн цахим шуудангийн хаяг, нэр зэрэг хувийн мэдээллийг бүртгэхдээ эцэг эхийн зөвшөөрлийг авдаггүй" байна.


Харин “TikTok” хавсралтыг хөгжүүлэгчэд хариу мэдэгдэлдээ, "зохицуулагч байгууллагуудтай байгуулсан гэрээний дагуу залуу хэрэглэгчдэд зориулсан хувийн мэдээллээ хамгаалах тусдаа хавсралтыг бүтээнэ" гэж дурджээ. 


Холбоотой мэдээ