Хятадын хойд нутгаас 400 жилийн өмнөх үеийн чулуун самбар илрүүлжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-07-09 13:42:09

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын хойд нутгийн Хэбэй мужаас Мин улсын (1384-1644) үед хамаарах чулуун самбар олсон талаар тус мужийн эрх баригчид мягмар гарагт мэдэгджээ.


“Линьчэн тойргийн Пули сүмийн ойролцоо газар тэгшлэх үеэр олдсон самбарыг Ваньли эзэн хааны үеийнх хэмээн үзэж байгаа бөгөөд 406 жилийн түүхтэй” гэж Линьчэн тойргийн Соёлын өвийн асуудал хариуцсан газраас мэдээлсэн байна.


227 сантиметр өндөр, 90 сантиметр өргөн, 30 сантиметр зузаан самбарт ядуу зүдүү хүмүүст хоол хүнс өгөхийг хүссэн Пули сүмийн ламын хүсэлтийн талаар өгүүлсэн 748 ханзыг дүрсэлсэн байжээ. Түүхэнд тэмдэглэснээр, Пули сүмийг Тан улсын (618-907) үед байгуулж, 1912-1949 оны үед нураасан аж.


“Сүмийн судалгааны ажил болон археологийн малтлагын хувьд энэхүү самбар маш үнэ цэнэтэй олдвор боллоо” гэж Соёлын өвийн асуудал хариуцсан газрын дарга Суо Лися хэлжээ.

Холбоотой мэдээ