ЭЕШ-д өндөр оноо авсан дөрвөн сурагчийг урамшуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. "Багшийн хөгжил" хөтөлбөрийн хүрээнд шинэчлэн баталсан “Улсын төрөлжсөн олимпиад, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт гаргасан багш, сурагч, сургуулийг шагнаж, урамшуулах журам”-ын дагуу өнөөдөр аймгийн баяр наадмын хурлын үеэр 2019 оны элсэлтийн ерөнхий шалгалтанд 750-800 оноо авсан сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нар, улсын төрөлжсөн олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдад нийт 2.1 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.
Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлж буй “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн багш, сурагчдын хөгжлийг дэмжих, сурагчдын болон багш сурган хүмүүжүүлэгчдийн хамтран хөгжих боломжийг нээх, тэргүүний байгууллага, хамт олон багш нарын туршлагыг түгээх, багшийг чадваржуулах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн багш, суралцагчдын дунд зохион байгуулдаг “Улсын төрөлжсөн олимпиад, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт гаргасан багш, сурагч, сургуулийг шагнаж, урамшуулах журам”-ыг 2018 оны 5-р сард шинэчлэн баталсан байдаг юм.