“Дайчин алдрын замаар” дугуйн аялал болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-07-10 17:30:43

Дорнод /МОНЦАМЭ/ Халхголын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Дайчин алдрын замаар” олон улсын дугуйн аяллыг ирэх сарын 4-10-ныг хүртэл зохион байгуулна. 

Дээрх аяллаар Мэнэнгийн тал, Дорнод аймгийн үзэсгэлэнт болон түүхэн дурсгалт газруудаар явах юм. Аялал долоо хоног Чойбалсан-Бага хүрээ-Улаан худаг-Буйр нуур-Их бурхант-Халхгол гэсэн маршрутаар үргэлжилнэ. 

Дугуйн аяллыг тус аймгийн Засаг даргын ивээл дор унадаг дугуйн холбооныхон зохион байгуулж байгаа юм. 430 км-ийн уг аялалд Улаанбаатар хот болон бусад аймгаас оролцох дугуйчдыг 8 дугаар сарын 2-нд нэгдсэн журмаар Дүнжингарав худалдааны төв дээр хүлээх авах юм байна. 

Холбоотой мэдээ