Шатан дээрх загварын шоу өнөөдөр болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2019-07-11 17:00:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд анх удаа “Шатан дээрх загварын шоу” үзүүлэн наадмын энэ өдөр болно.


Тодруулбал, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Ивээл” брэнд 2019 оны хувцасны зуны шинэ загварын коллекцоо “Зайсан Хилл” цогцолборт үзүүлэн танилцуулах юм. Тус шоу 16:00, 18:00 цагт болох юм байна.


Дэлхийд хэдийнээ танигдсан брэндүүд бусдаас ялгарч хэрэглэгчдээ татахын тулд янз бүрийн өвөрмөц шинэ хэв маяг урсгалыг хайж өрсөлддөг байна. Тэр дундаа дэлхийн алдарт Chanel, Dior, Elle décor зэрэг брэнд шатан дээрх загварын шоуг хэдийнэ зохион байгуулж иржээ.

Үндэсний загварын шоу болох “Зайсан Хилл” нь 80 ширхэг шат 4 амрах хэсгээс бүрдсэн Монголын хамгийн урт бөгөөд хамгийн өргөн шаттай цогцолбор аж. 

Холбоотой мэдээ