Путин, Зеленский нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-07-12 14:19:39

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины төрийн тэргүүн Владимир Зеленский нар утсаар ярьж, Украины зүүн өмнөд нутгийн асуудал болон баривчлагдсан хүмүүсийг суллах талаар голчлон хэлэлцсэн гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.


“Талууд Украины зүүн өмнөд нутгийн асуудлуудыг хэлэлцэж, хоёр талд баривчлагдсан хүмүүсийг суллах чиглэлд хамтын хүчин чармайлт гаргахаар тохиролцсон. Мөн эдгээр асуудлыг ажлын түвшинд үргэлжлүүлэн хэлэлцэх зөвшилцөлд хүрсэн” гэж Д.Песков мэдээлсэн байна.


Украины талын хүсэлтээр хийсэн харилцан ярианы үеэр хоёр орны удирдагчид Нормандын хэлбэрийн хүрээнд уулзалтууд зохион байгуулах боломжийн талаар мөн хэлэлцжээ.

Холбоотой мэдээ