Дорнод аймаг 53 жилийн дараа Улсын харцагатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-07-14 22:02:22

Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат Доржийн Анар энэ жилийн улсын их баяр наадмаар 6 давж Монгол Улсын харцага цолны болзол хангалаа.

Тус аймгаас хамгийн сүүлд буюу одоогоос 53 жилийн тэртээ 1966 онд Гурванзагал сумын харъяат Дашбалжирын Түвшин Улсын баяр наадамд 7 даван Улсын заан болж, 1968 онд 6 давж Өсөх идэр чимэг хүртэж байжээ. 

Мөн тус аймгаас дааганы уралдаанд Халхгол сумын харъяат, аймгийн МСУХ-ны тэргүүн Сүхбаатарын Батмөнхийн хээр даага айргийн гуравт, Монгол Улсын тод манлай уяач Ононгийн Батбилэгийн азарга түрүүлээд байна. 


Холбоотой мэдээ