Сэвлэг үргээх болон үс засуулбал эд, мал арвидна

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-15 10:49:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 15. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын 14. Сумъяа гараг. Гар одтой, гурван хөх мэнгэтэй, харагчин үхэр өдөр.


Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Шороо

Өдрийн наран 5 цаг 10 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.

Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ. 

Холбоотой мэдээ