Хөвсгөлд үерийн онц байдал зарлаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-07-15 15:34:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ус цаг уур, орчны шинжилгээний газар болон ОБЕГ-аас малчид, ард иргэдэд анхааруулж байна.

Өнөөдөр баруун аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо, Хөвсгөл, Булганы нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, нутгийн зүүн хагаст халах тул наршилт, гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхаарууллаа.


Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар их хэмжээний бороо хур орж байгаа бөгөөд аялагчид их зорьж байгаа Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар Хатгал тосгон Жанхайн даваа болон бусад томоохон гол сайр жалгаар усны түвшин ихсэж үерийн онц аюултай байдалд хүрсэн тул иргэд үер усны аюулаас сэрэмжлүүлэв.

Шаардлагагүй тохиолдолд голын ай саваар зугаалахгүй, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй орхилгүй, зам гарцгүй газраар гарахгүй байхыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас онцгойлон анхааруулжээ. 

Холбоотой мэдээ