Турк улс "С-400" системийг 2020 гэхэд суурилуулж дуусгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-16 10:29:20
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Xinhua/. Турк улс ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах “С-400” пуужингийн системийг 2020 оны дөрөвдүгээр сар гэхэд бүрэн суурилуулж дуусна гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган даваа гарагт мэдэгджээ.


Пуужингийн хэсгүүдийг ачсан найман онгоц Туркт ирсэн. Үлдсэн онгоцнууд хөөрөхөд бэлэн болсон гэж Р.Эрдоган Истанбул хотод болсон баярын үйл ажиллагааны үеэр хэлсэн байна. Мөн тэрбээр пуужингийн системийг суурилуулах үйл явц төлөвлөгөөний дагуу эхэлсэн. 2020 оны дөрөвдүгээр сар гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөсөн тухай цохон тэмдэглэжээ.


Турк улс ОХУ-аас “С-400” пуужингийн системийг худалдаж авсан нь АНУ, Туркийн харилцаа хурцдахад хүргэсэн аж. Гэвч Р.Эрдоган саяхан мэдэгдэхдээ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп маргааныг зохицуулах арга замыг олно хэмээн найдаж байна гэжээ. 

Холбоотой мэдээ