Баяр наадмын үеэр нэг иргэн Мөрөн голын усанд осолджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-07-17 11:12:12

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Иргэд голын эрэг дагуу амарч зугаалж явахдаа усанд осолдож амь насаа алдах тохиолдол гарч буй учраас Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.

Баяр наадмын үеэр тус  аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн Далангийн-Ам гэх газар аймгийн төвөөс баруун зүгт 52 км-т, сумын төвд иргэн О Мөрөн голын усанд осолдож амь насаа алдсан байна.

Тиймээс голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, замд гарахыг анхааруулав.

Мөн гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа өндөр сонор сэрэмжтэй байх, гол мөрний усны түвшин нэмэгдэх учраас баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж үер усны аюул болон усны ослоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна.

 

 

Холбоотой мэдээ