Мумбай хотод барилга нуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-17 12:56:55
Yesukheitumur Tumurbaatar

ШИНЭ ДЕЛИ. /CNN/. Энэтхэгийн Мумбай хотод дөрвөн давхар барилга нурсны улмаас 10 хүн амиа алдаж, 25 хүн нурангид даруулсан тухай тус хотын эрх баригчид мэдээлжээ.


Эрх баригчдын мэдээлж байгаагаар, мягмар гарагийн үдээс хойш Мумбай хотын Донри хороололд орон сууцны барилга нурсан аж. Уг барилга дээр тус хотын цагдаа, гал сөнөөгчид болон Гамшгаас хамгаалах үндэсний хүчний гурван баг аврах, эрэн хайх ажиллагаа явуулж байгаа аж. Аврагчид одоогоор 9 хүнийг аварсан гэж тус хотын засаг захиргааны хэвлэлийн төлөөлөгч Танаджи Камбл мэдэгджээ.


Мумбай хотын гал түймэртэй тэмцэх газрын дарга Прабхат Рахангалегийн мэдээлснээр, зэргэлдээ барилгууд нурж болзошгүй байгаа тул оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байгаа аж.

Холбоотой мэдээ