Иран цөмийн гэрээний үүрэг амлалтуудаасаа няцна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-07-17 10:44:37

ТЕХРАН. /Reuters/. Иран улс 2015 оны цөмийн гэрээгээр хүлээсэн үүрэг амлалтуудаасаа няцсаар байх болно гэж тус улсын шашны дээд удирдагч Аятолла Али Хаменеи мэдэгджээ.


Иран долдугаар сарын 7-ноос уран баяжуулах түвшнээ өсгөж эхэлснээс хойш А.Хаменеи цөмийн гэрээний талаар анх удаа мэдэгдэл хийж буй нь энэ ажээ. Гэрээнд тусгасан эдийн засгийн үр өгөөжийг хүртэхгүй байгаатай холбогдуулан уг шийдвэрийг гаргасан гэж Техраны засаг захиргаа мэдэгдсэн юм.


Мягмар гарагт А.Хаменеи шашны тэргүүн нарт хандан хэлэхдээ, Европын орнууд Ираны эдийн засгийг хамгаалах амлалтаа биелүүлээгүй гэжээ. Мөн тэрбээр тус орнууд гэрээгээ биелүүлэхийг манай улсаас шаардаж буй нь ёс зүйд нийцэхгүй хэмээгээд, Иран улс цаашид гэрээгээр хүлээсэн үүрэг амлалтынхаа тоог бууруулна гэж хэлсэн байна.


Европын орнууд цөмийн гэрээг хүчин төгөлдөр байлгахын тулд Ирантай хэлэлцээ хийнэ хэмээн найдаж байгаа хэдий ч өнгөрсөн онд АНУ уг гэрээнээс гарч, Ираны эсрэг хориг арга хэмжээ авсантай холбоотойгоор тус улсын эрх баригчдыг ятгахад хүндрэл учирч байгаа ажээ. 

Холбоотой мэдээ