Ноолуур 60-65 мянган төгрөгийн үнэтэй байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-07-17 12:04:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түүхий эдийн “Эмээлт” захад ноолуурын үнэ кг нь 60-65 мянган төгрөг байна.

Бусад түүхий эдийн үнийг долдугаар сарын 17-ны өдрийн байдлаар хүргэвэл: 

  • Адууны шир, сүүлтэйгээ 12.000 төгрөг,
  • Цагаан адууны шир-50.000 төгрөг,
  • Ямааны тарз-700 төгрөг,
  • Хонины нэхий, өлөнтэй 2700 төгрөг,
  • Үхрийн шир-6000 төгрөг, 2м30-с дээш урттай нь-15.000 төгрөг,
  • Сарлагийн шир-12.000 төгрөг,
  • Сарлагийн хөөвөр – 13.000 төгрөг,
  • Тэмээний ноос-1 кг нь 5.000-5500 төгрөг
  • Хонины ноос-1 кг 700 төгрөг, падаантай нь-500 төгрөг,
  • Адууны дэл-1 кг 6000 төгрөг,
  • адууны сүүл ширхэг нь-11.000 төгрөг, 1 кг-15.000 төгрөг тус тус үнэтэй байгаа талаар ХХААХҮЯ-ны харьяа "Малчин лавлах-109" мэдээллийн төвөөс мэдээллээ. 
Холбоотой мэдээ