Тарвас тариалах найман хүлэмж ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-07-17 17:40:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сумын ИТХ-ын дарга Паг Юун Сун, Засаг дарга Жу Гын Жэ тэргүүтэй төлөөлөгч нар энэ сарын 10-13-нд нийслэлийн Хан-Уул дүүрэгт албан айлчлал хийв.



БНСУ-ын Гёнгсан аймгийн Хаман сум нь улсдаа хөдөө аж ахуйн хөгжлөөрөө тэргүүлэгч сум бөгөөд, тэр дундаа хүлэмжийн аж ахуйг дэлхийн жишигт нийцсэн технологиор байгуулж, тарвас, амтат чинжүү, улаан лоольны тариалдаг аж. Айлчлалын үеэр Хаман сумын  буцалтгүй тусламжаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Хан-Уул Агро” паркад дөрвөн улирал ажиллах 50 метр урттай найман хүлэмж ашиглтатад орууллаа.



Уг хүлэмж тарвас тариалах зориулалттай юм. Энэ нь “Эко” дүүрэг болох зорилт тавьсан Хан-Уул дүүргийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйг албаныхан онцолж байв.

Холбоотой мэдээ