Ашигт малтмалын хууль бус олборлолт энэ жил гараагүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-18 13:33:44

 Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн мэргэжлийн хяналтын газраас энэ оны эхний хагас жилийн байдлаар ашигт малтмалын хууль бус олборлолт гараагүй гэж мэдээллээ.

          Өнгөрсөн онд мэргэжлийн хяналтын газар уул уурхай эрхлэх тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан зургаан аж ахуйн  нэгж, иргэний үйл ажиллагааг зогсоож, иргэн Н.Ганзориг, С.Солонго, “Бодь их үйлс” нөхөрлөлд хуулийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Харин 2017 онд хууль бусаар ашигт малтмал олборлож байсан “Күүпермен”, “Монхуа”, “Төмөр транс” ХХК, иргэн Н.Гантулга нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч прокурорын хяналтын явцад хэрэгсэхгүй болсон гэж аймгийн мэргэжлийн хяналтын газрын мэдээлэлд дурджээ

Холбоотой мэдээ