ЕХ-ны хориг арга хэмжээ ОХУ-Францын соёлын харилцаанд нөлөөлөөгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-04 12:36:24

МОСКВА. /TASS/. ОХУ-д авсан ЕХ-ны хориг арга хэмжээ ОХУ-Францын соёлын харилцаанд нөлөөлөөгүй гэж Францын Гадаад хэргийн яамны Даяаршил, хөгжил, түншлэлийн газрын ерөнхий захирал Анн-Мари Дескотес мэдэгдэв.

ЕХ-ны ОХУ-д авсан хориг арга хэмжээ одоогийн байдлаар ОХУ-Францын соёлын харилцаанд, тухайлбал, хоёр орны иргэдийн харилцаанд нөлөөлөөгүй бөгөөд үүнийг батлах хэд хэдэн төсөл хоёр улсын хооронд хэрэгжиж байна гэж тэрбээр мэдэгдээд, ОХУ дахь Францын соёлын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг онцолсон байна.

Франц хэл, соёлын “Alliance Francaise” олон улсын байгууллагын сүлжээг өргөжүүлж, ойрын ирээдүйд тус байгууллагын салбарыг ОХУ-ын Уфа хотод нээхээр төлөвлөсөн гэж тэрбээр мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ