Багийн ажлын албанд зөөврийн компьютер олгов

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-07-18 15:48:57
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, шуурхай чанартай болгох, багийн үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх, иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор аймгийн ЗДТГ-аас  “Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд  Баян-Өндөр, Жаргалант сумын 25 баг тус бүрт зөөврийн компьютер олголоо. Уг ажилд орон нутгийн төсвөөс 43 сая төгрөг зарцуулсан байна.  

“Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, чирэгдэлгүй хүргэх  зорилгоор энэ онд Баянцагаан, Говил, Эрдэнэ баг  тус бүр Багийн төвийн цогцолборын барилгыг шинээр барина.

 

Холбоотой мэдээ