Иран гадаадын нефть тээвэрлэгчийг саатуулжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-07-19 11:20:31

ТЕХРАН. /CNN/. Иран улс гадаадын нефть тээвэрлэгч хөлөг онгоцыг хууль бус наймааны 1 сая литр шатахуун тээвэрлэсэн хэрэгт холбогдуулан өнгөрсөн ням гарагт саатуулсан талаар тус улсын “Press TV” суваг пүрэв гарагт мэдээлжээ.


Fars” агентлагийн мэдээлснээр, уг нефть тээвэрлэгчийг Ираны Хувьсгалт гвардын албан хаагчид отон саатуулж, хөлгийн багийн 12 гишүүнийг баривчилсан ажээ. “Press TV” сувгаар гарсан дүрс бичлэгээс үзэхэд том хөлөг онгоцны эргэн тойронд хоёр жижиг завь явж байсан бөгөөд уг бичлэгийг хэзээ хийсэн нь тодорхойгүй байна.


Панам улсын далбаатай нефть тээвэрлэгч сураггүй болсон талаар АНУ-ын тагнуулын газар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр мэдээлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан юм. Хөлөг онгоцны байршлын мэдээллийн “Marine Vessel Traffic” цахим хуудсанд мэдээлснээр, уг нефть тээвэрлэгчийн байршлыг долдугаар сарын 7-ноос хойш тогтоож чадаагүй ажээ. 

Холбоотой мэдээ