Алексис Ципрас энэ жил ОХУ-д айлчилж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-04 13:58:16

АФИН. /Sputnik/. ОХУ-Грекийн соёлын хамтын ажиллагааны жилийн хүрээнд Ерөнхий сайд Алексис Ципрас энэ жил ОХУ-д айлчилж магадгүй гэж Грекийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ольга Геровасили мэдэгдэв.

2015 оны зургадугаар сарын 18-20-нд Санкт-Петербург хотод болсон Эдийн засгийн форумд оролцохоор Ципрас өнгөрсөн зун ОХУ-д айлчилсан билээ.

ОХУ болон Грекийн соёлын хамтын ажиллагааны жилийн нээлтийн ажиллагаа өнгөрсөн сарын 11-нд Грекийн нийслэл Афин хотод болсонд ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Сергей Приходько болон Грекийн Соёл, спортын сайд Аристид Балтас оролцсон байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ