“Ховд–бизнес инкубатор төв” байгуулснаар 100 гаруй иргэн ажлын байртай болно

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-19 15:29:12

Ховд /МОНЦАМЭ/.Орон нутгийн иргэдийг ажилтай, орлоготой болгох, улмаар жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд 100 гаруй иргэнийг ажлын байраар хангах зорилт дэвшүүлэн “Ховд-бизнес инкубатор төв” байгуулахаар болжээ.

Одоогийн байдлаар тус төвийн байр буюу “Мянган угалзат” зочид буудлын барилгыг иж бүрэн засварлаж дууссан аж. Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон бусад удирдах ажилтнууд “Ховд-бизнес инкубатор төв”-ийн байрны засварын ажилтай танилцлаа.

“Ховд–бизнес инкубатор төв”-ийг  ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Ингэснээр орон нутгийн өрхийн болон жижиг,  дунд үйлдвэрлэл эрхлэгчид  нэг дор тогтмол үйл ажиллагаа явуулах тохилог, шинэлэг  орчин бүрдэнэ.


 

 

 

Холбоотой мэдээ