Шилдэг багийг шалгаруулна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-07-25 09:00:25
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. “Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд багийн ажлыг эрчимжүүлэх, ажиллах орчноо сайжруулахад иргэдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай болгох, төрийн албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор АЗДТГ-аас баг, аж ахуй нэгж байгууллага, өрхийг шалгаруулах болзолт уралдаан зарлалаа.

Уралдааныг баг, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, өрх, иргэн зэрэг таван чиглэл тус бүрт гурван байр шалгаруулж дүгнэнэ. Чиглэл тус бүрт тэргүүн байрыг 500-300, хоёрдугаар байрыг  400-250,  гуравдугаар байрыг 300-200 мянган төгрөгөөр шагнана. Болзолт уралдаанд оролцох баг, албан байгууллага, ААНБ, иргэдийн материалыг энэ сарын 20-ноос 10 дугаар сарын 25-ныг хүртэл хүлээн авч 11 дүгээр сард шалгаруулна. 

Холбоотой мэдээ