Гэмт хэргийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-22 12:59:43

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт энэ оны эхний хагас жилд гэмт хэргийн улмаас 16 хүн нас барсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2 дахин өссөн байна.

Бусдыг амиа хорлоход хүргэсэн гэмт хэргийн улмаас зургаа, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас найм, хүний амь насыг бүрэлгэх гэмт хэргийн улмаас хоёр хүн амь насаа алджээ.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас 50, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 7, бусад хэргийн улмаас 2 хүн гэмтсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.6 хувиар

өссөн байна.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 25 бүртгэгдэж найман хэргээр буюу 47.1 хувиар өссөн аж. Мөн 102 гэмт хэрэгт 138 хүн холбогдсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 45 хүнээр буюу 48.4 хувиар өссөн гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ